"Гацуурт" ХХК–ийн Хөдөө Аж Ахуйн Нэгдсэн лаборатори нь Олон улсын ур чадварын хөтөлбөрт амжилттай оролцлоо

2019.05.14 Мэдээ Read count: 2677

“Гацуурт” ХХК-ийн Хөдөө Аж Ахуйн Нэгдсэн лаборатори нь  Олон улсын MNS/ISO 17025:2007 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд багагүй хугацааг өнгөрөөж байна.  Энэхүү стандартын шаардлагын дагуу бүрэлдэхүүн лабораториуд маань тус тусын чиглэлээр гадаад, дотоодын эрх бүхий байгууллагуудаас зохион байгуулдаг ур чадварын хөтөлбөрт тогтмол амжилттай оролцдог юм.

Манай бүрэлдэхүүн лабораторийн нэг болох Үрийн чанар, хорио цээрийн лаборатори нь Олон улсын үр тариа судалгаа, шинжилгээний холбоо (ISTA)–оос итгэмжлэгдсэн БНЧех улсын “Хөдөө Аж Ахуйн Судалгаа, Шинжилгээний Хүрээлэн”–ээс зохион байгуулдаг “ҮР ТАРИАНЫ УР ЧАДВАРЫН СОРИЛТЫН ХӨТӨЛБӨР”–т үр тариа, буурцагт болон өвслөг ургамлуудын тарих үрийн чанарын шинжилгээний үзүүлэлтүүдээр удаа дараа амжилттай оролцлоо.

БНЧех улсын ХААСШ хүрээлэн нь 20 гаруй жил Европын холбооны улсуудын аналитик лабораториудын дунд хөрс, шавар, хурдас, малын тэжээл, таримал ургамлын шинжилгээгээр ур чадварын сорилтуудыг тогтмол зохион байгуулж буй туршлагатай газар юм.

Ур чадварын сорилтын хөтөлбөрт оролцсоноор лаборатори нь сорилт, шалгалт тохируулгын чадавхаа үнэлүүлэх, сайжруулах болон Олон улсад үнэлэгдэх өндөр ач холбогдолтой юм.