“ГАЦУУРТ” ХХК-ийн “ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ 2015” боллоо.

2015.09.14 Мэдээ Read count: 4588

“Гацуурт” ХХК нь 2005 оноос эхлэн төмс, хүнсний ногоо тариалж эхэлсэн бөгөөд ард иргэдийг эрүүл хүнсээр хангах үйлсэд хувь нэмрээ оруулах, үйлдвэрлэгчээс хэрэглэгчийн гарт гарал үүслийн баталгаатай хүнсийг хүргэх зорилго тавин ажиллаж ирсэн.

Энэхүү зорилгынхоо тодорхой хувьд хүрсэн гэж үзээд Монголынхоо үржил шимтэй хөрсөнд өөрсдийн хүч хөдөлмөрөөр тарьж ургуулсан төмс, хүнсний ногоогоо ард иргэддээ сурталчлан таниулахаар “МОНГОЛ ХҮНД, ЭРҮҮЛ ХҮНС” уриан дор “Гацуурт” ХХК-ийн төмс, хүнсний ногооны нээлттэй өдөрлөг 2015”-ийг Монголын үндэсний циркийн гадна талбайд 2015 оны 09-р сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Бидний төлөвлөж байснаас маш олон иргэд хүрэлцэн ирсэн бөгөөд урт дараалал үүсэж, зарим хүмүүсийг удаан хүлээлгэсэн бол хүлцэл өчье.

Хүрэлцэн ирсэн бүх хүмүүст талархаж байгаагаа илэрхийлье.