“ГАЦУУРТ” ХХК-Д ШАГНАЛЫН ХУР БУУЛАА

2021.02.05 Мэдээ Read count: 3898

     “Гацуурт” ХХК-ийн салбар нэгжүүд 2020 оны амжилт бүтээлээ дүгнэж, шилдэгээ шалгаруулсан сайхан өдөр тохиож байна. 

Ажил хөдөлмөртөө бие сэтгэлээ шингээж, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, хамт олондоо үлгэр дуурайлалтай ажиллаж байгаа ажилтнуудаа байгууллага, хамт олноос нь өндрөөр үнэлэн мөнгөн шагнал болон орон сууцаар шагналаа.

2021 оны 02-р сарын 05-ны сайн өдөр:

  • Мөнгөн шагналаар 3 ажилтан,
  • 1 өрөө орон сууцаар 2 ажилтан,
  • 2 өрөө орон сууцаар 5 ажилтан тус тус шагнагдлаа.

    Ажилтнуудынхаа цаашдын ажилд нь өндөр амжилт, гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.