“ГАЦУУРТ” ХХК БЯЦХАН ҮРСЭЭ БАЯРЛУУЛЛАА

“Гацуурт” ХХК жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баяраар ажилтнуудынхаа хүүхдүүдийг баярлуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн хүүхдийн баяраар нийт 350 гаруй хүүхдүүдэд Брикхаус тоглоомын дэлгүүр оруулж ирдэг дэлхийн шилдэг тоглоомуудыг нас насанд зориулан бэлдэж бэлэглэсэн нь өмнөх жилүүдээс онцгой байлаа.

Хүүхдийн гэнэн цагаахан сэтгэл, бидэнд өгч буй талархлын үгс, цангинасан инээд хөөр бид бүхний ажилд урам болон ирж байна.

Хүүхэд баярлуулах гэгээн үйлсэд бидэнтэй хамтран ажилласан “Брикланд” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.