“ГАЦУУРТ” ХХК АХМАДУУДДАА ГАРЫН БЭЛЭГ ӨГЛӨӨ

2021.02.04 Мэдээ Read count: 1404

Монголчууд бид эрт үеэс уламжлагдаж ирсэн өөрийн гэсэн соёл, ёс заншилтай ард түмэн билээ. Хаврын тэргүүн барс сар гарахад шинэ он ирлээ хэмээн он тооллыг арга, билгээр шинжин, арван хоёр амьтны нэрээр нэрлэж өдөр хоног, сар, улирлаа тооцдог эртний сайхан ёс уламжлалтай.

“Гацуурт” ХХК нь жил бүр уламжлал болгон Сар шинийн баярыг угтан өөрийн компаниас өндөр насныхаа тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч, гарын бэлэг гардуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг билээ.

Цагаагчин үхэр жилийг угтан 2021 оны 02-р сарын 03-ны өдөр ахмад ажилтнууддаа өөрийн компанийнхээ бүтээгдэхүүний дээжийг бэлэг болгон өглөө.

Тус үйл ажиллагааг зохион байгуулахдаа цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ахмад бүрт хүргэж өгч ажиллалаа.