ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛДЭЭ ШИНЭ ТЕХНИК ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЛЭЭ

2019.07.01 Мэдээ Read count: 3436

“Гацуурт” ХХК нь Дани улсын Hardi International A/S компаниас сүүлийн үеийн технологи бүхий өөрөө явагч ургамал хамгаалах бодис цацагч машиныг Монголдоо анх удаа оруулж ирэн газар тариалангийн үйлдвэрлэлдээ ашиглаж байна.

Энэхүү техник нь хурднаас үл хамаарч га нормоо барин уусмал цацах боломжтой бөгөөд салхи үүсгэгч 2 ширхэг сэнс нь 40м/с хүртэл салхи үүсгэж таримлын навчийг яран цацагдаж буй уусмалыг ургамлын навч, иш, үндэс зэрэг таримлын бүх хэсэгт салхинаас үл хамааран хүртээх шинэлэг техник юм. Энэ нь өдрийн ихэнх хугацаанд салхитай байдаг манай орны цаг уурын нөхцөлд тохирсон технологи болно.

Өөрөө явагч ургамал хамгаалах бодис цацагч машин нь дараах давуу талуудтай.

  •  - Хоногт 400-600 га талбайд ургамал хамгаалах бодис цацах боломжтой,
  • -  Ажлын бүтээмж өндөр,
  • -  Хүн цаг хэмнэнэ,
  •  - Өндөр тэнхлэгтэй учир тариан түрүү цохиж цайруулахгүй.

Салбартаа тэргүүлэгч “Гацуурт” ХХК нь техник технологийн өндөр хөгжилтэй улс орнуудаас сүүлийн үеийн техник технологийг Монголдоо анхлан нэвтрүүлж монгол хүнд эрүүл хүнсийг бэлтгэн хүргэх ажилдаа улам шамдан ажиллаж байна.