Газар тариалангийн салбарт ашиглаж буй дэвшилтэт техникүүд


“Гацуурт” ХХК нь Газар тариалан мал аж ахуйн салбартаа дэлхийд хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр тэргүүлэгч АНУ, КАНАД, ГЕРМАН, ДАНИ, ИТАЛИ зэрэг орнуудын нийт 534 техник, тоног төхөөрөмж ашиглаж байна. Үүний 113 трактор, 28 комбайн, 347 ХАА-ын агрегат, тоног төхөөрөмж, 46 ш үр тариа ачигч Auger /2016 оны 12-р сарын байдлаар/ байна.

ХАА-н техник, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч 220 жилийн түүхтэй АНУ-ын John Deere компаний өндөр хүчин чадалтай үр тариа хураах 28 комбайн, 250-450 морины хүчин чадалтай 80 гаруй трактор, агергатууд болон бусад тоног төхөөрөмжүүд
Канад улсын Morris Industries Co.,ltd компаний хийн даралтат 8-21 метрийн авцын өргөнтэй үрлэгч, 7-18 метрийн хавагч, 12-24 метрийн өргөнтэй культиватор, 4-8 метрийн өргөнтэй диск
Дани улсын Hardi компанийн 12-36 метрийн өргөнтэй ургамал хамгаалах бодис цацагч 17 ширхэг
Канад улсын WESTEEL компанийн агааржуулалтын систем бүхий будааны температур хэмжигчтэй 174000 тонн үр тариа хадгалах босоо агуулах
Канад улсын SKYWAY GRAIN SYSTEMS INC компаний цагт 80-100 м3 будаа ачиж буулгах автомат систем; Дани улсын Asa lift брэндийн хоёр мөрөөр лууван хураах комбайн
Итали улсын Мерло брэндийн телехандер, механизмууд
Төмс, хүнсний ногооны тоног төхөрөмжөөр үйлдвэрлэгчээр дэлхийд тэргүүлэгч Герман улсын Grimme компаний төмс хүнсний ногоо үрлэх, боловсруулах, хураан авах 10 гаруй техник тоног төхөөрөмж зэргийг бүрэн цогцоор үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр газар тариалангийн хүнд ажил болох үр цэвэрлэх, ачих, буулгах, ариутгах, хөрс боловсруулах, үр тариаг тариалах, хураах ажлуудыг 100% механикжуулаад байгаа нь ихээхэн үр өгөөжтэй ажил болоод байна.