Аялал, зуны зугаалга

2019.07.10 Олон нийтийн арга хэмжээ Read count: 2898

Гацуурт ХХК-ийн ажилтнуудын аялал, зуны зугаалга  нар хур тэгширсэн байгалийн сайханд хамт олонтойгоо амарч, урьдчилан төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулагддаг.

Ажилтнууд маань хамт олноороо ижил хувцсаар жигдэрч, уралдаан тэмцээнд бие биедээ дэмжин идэвхитэй оролцдог билээ. Зохион байгуулах багийн зүгээс өгсөн дүрмийг баримталж, хамт олноо хүндэтгэн, хувийн соёлтой, зөрчилгүй, хамт олонч байж чаддаг нийт ажилтнууддаа талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.