“АТРЫН ЭГШИГЛЭН 2019” ТАРИАЛАНЧ ДУУЛАХ УЛСЫН АНХДУГААР УРАЛДААНД “ГАЦУУРТ” ХХК-ИЙН АЖИЛТНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2019.10.08 Мэдээ Read count: 3079

Монгол улсад “Атар газар эзэмшсэний түүхт 60” жилийн ой 2019 онд тохиож байгаатай холбогдуулан Монгол улсын Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Монголын тариаланчдын үндэсний холбоо, Талын Монгол ТВ хамтран газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт аж ахуй нэгж байгууллагуудын дунд “Атрын эгшиглэн 2019” тариаланч дуулах улсын анхдугаар уралдааныг зохион байгуулав.

Энэхүү уралдаанд “Гацуурт” ХХК-ийг төлөөлж техникч Б.Дарханбаатар, П.Дөлбадрах нар оролцсон бөгөөд Б.Дарханбаатар дэд байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, П.Дөлбадрах шилдэг 25 оролцогчийн нэгээр шалгарч өргөмжлөл, үнэ бүхий дурсгалын зүйлээр шагнуулж амжилттай оролцлоо.

“Атрын эгшиглэн 2019” тариаланч дуулах улсын анхдугаар уралдаан нь 3 үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд 1, 2–р шатны шалгаруулалт 2019 оны 06-р сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдав. 1-р шатны шалгаруулалтанд нийт 300 гаруй оролцогч авъяас билгээ уралдуулсанаас 25 оролцогч шилдгээр шалгарч 2-р шатанд үлдсэн. Уралдааны 3-р шат буюу шилдгийн шилдгийг тодруулах гала тоглолт, шагнал гардуулах ёслол 2019 оны 09 сарын 26-ны өдөр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа зохион байгуулагдаж шилдэг 5 оролцогчийг шалгаруулсан байна.