АЖИЛ ХӨДӨЛМӨРИЙН АВАРГУУДДАА БАЯР ХҮРГЭЕ.

2022.01.31 Мэдээ Read count: 1423

Хөдөө аж ахуйн бүс нутаг болох Сэлэнгэ аймаг нь “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн сар шинийн босгон дээр 2021 онд хөдөө аж ахуйн салбартаа ажлын туршлага, ажиллах чин сэтгэл, ур чадвараараа манлайлсан аваргуудаа шалгарууллаа.

Хамт олноо төдийгүй аймаг, сумдын иргэдээ ажил хөдөлмөрөөрөө манлайлсан ажил хөдөлмөрийн аваргуудадад маань шагнал гардуулах үйл ажиллагаа Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 2022.01.30-31-ний өдрүүдэд болж, аймаг, сумын ИТХ болон ЗДТГ-ын удирдлага, төлөөллүүд хүндэтгэл үзүүлэн шагналыг гардуулав.

“Гацуурт” ХХК – аас:

  •  “Шаргал тариа” ХХК техникч Д. Ганбат “АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ”,
  • “Монгол ногоо” ХХК техникч Г.Пүрэвбаатар “СУМЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”-аар тус тус шалгарлаа.

Д.Ганбат, Г.Пүрэвбаатар нар нь Атарын II, III аянд гар бие оролцож, Хөдөө аж ахуйн салбарын эрүүл хүнсний үйлдвэрлэлд бодит хувь нэмрээ оруулж буй шилдэг ажилтнууд юм.

Шинэ боловсон хүчин, залуу хойч үедээ үлгэр жишээ болж өөрсдийн ур чадвар, ажлын үзүүлэлт, техник ашиглалт, төлөвлөгөө нормоо давуулан биелүүлж, сэтгэл зүрхээ дайчлан үр бүтээлтэй ажиллаж байгаа ажил хөдөлмөрийн аваргууддаа баяр хүргэе.

Цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, амьдралд нь сайн сайхан, эрүүл энхийг хүсэн ерөөе.