John deere дилер

Гацуурт ХХК нь 2003 онд Монгол улсад анхны Жон Дийри трактор, комбайныг оруулж ирж үйлдвэрлэлд ашигласан бөгөөд 2005 онд дэлхий дахинд трактор, ХАА-н тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч АНУ-н John Deere-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Манай компани Жон Дийрийн албан ёсны диллерээр ажиллах хугацаандаа газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа олон компануудад Жон Дийрийн техник тоног нь төхөөрөмжийг худалдан борлуулж, хэрэглэгчидэд таниулсан Монгол улсын газар тариалангийн салбарын хөгжилд шинэчлэл авчирсан юм.

Гацуурт компани нь Жон Дийрийн тоног төхөөрөмжийг хэрэглэгчдэд таниулан сурталчлах, зах зээлд нийлүүлэх чиглэлээр онцгой анхаарч гол зорилгоо болгон ажиллаж байна.

Одоо Монгол улсад Жон Дийр, Гацуурт гэсэн нэрийг хүн бүр мэддэг, салгашгүйгээр хамтад нь ойлгодог болсон. Энэ нь бидний өнгөрсөн жилүүдэд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн юм. Бид шинэ байрандаа ороод урамтайгаар ажиллаж байна.