HD МОНГОЛ ТЕЛЕВИЗИЙН ХАМТ ОЛОНДОО БАЯР ХҮРГЭЕ

2019.01.14 Мэдээ Read count: 2334

“ГАЦУУРТ” ХХК-ийн ололт амжилт, бүтээн байгуулалт, зорилго тэмүүлэл, түүх, хамт олны салшгүй нэгэн хэсэг болсон “МОНГОЛ ТЕЛЕВИЗ”-ийн хамт олондоо Монголын телевизийн салбарын 60 жилийн түүхийн хуудаснаа шинэхэн баярт мэдээгээр өөрийн нэрийг тамгалан үлдээсэнд баяр хүргэе.

“МОНГОЛ ТЕЛЕВИЗ”-ийн хамт олон маань өөрсдийн оюун ухаан, авъяас чадвар, хүч хөдөлмөрийг дэлхийн хэмжээнд таниулж 23 дахь удаагийн Азийн телевизийн наадмаас “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгээрээ “Шилдэг нутагшуулсан контент”, “Шилдэг энтертайнмент нэвтрүүлэг” номинацад шалгарлаа.

Та бүхэндээ Дэлхийн соёлыг монголдоо түгээн, түмнийхээ мэлмийг гийгүүлж, оюуныг хөгжөөх их үйлд өндрөөс өндөр амжилтыг хүсье.

“Гацуурт” ХХК, “Гацуурт Хүнс” ХХК болон бүх салбар нэгжийн хамт олноос