Forbes Mongolia Awards 2019 "Хөдөө аж ахуйн шилдэг компани"-аар “ГАЦУУРТ” ХХК шалгарлаа

2019.05.13 Мэдээ Read count: 3375

Дэлхийн бизнесийн ертөнцөд тэргүүлэгч “Forbes” сэтгүүл Монголд албан ёсны эрхтэйгээр хэвлэгдсэн гарсаны долоон жилийн ойн хүрээн дэх бизнесийн шилдгүүдийг тодруулах Forbes Mongolia Awards-2019 амжилттай болж өнгөрлөө.

Forbes Mongolia Awards-2019 худалдаа, үйлчилгээ, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, даатгал, бүтээн байгуулалт гээд салбар бүрийн Монголын шилдэг 19 байгууллагыг олон улсын стандарт хангасан, хараат бус шалгаруулалтаар шалгаруулав.

Forbes Mongolia-2019 шилдгүүд:

  • Нийгмийн хариуцлагатай компани: "Мобиком" корпораци
  • Байгальд ээлтэй шилдэг санаачилга: Нутгийн шийдэл ТББ
  • Шилдэг энтрепренер: "Алтай холдинг" ТУЗ-ийн дарга Б.Баттүшиг
  • Соёлыг дэмжигч шилдэг байгууллага: "Непко паблишинг" ХХК
  • Шилдэг энтрепренер эмэгтэй: "Петровис" группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл
  • Хөдөө аж ахуйн шидэг компани: "Гацуурт" ХХК
  • Хөдөө аж ахуйн шилдэг технологи: "Батзол" ХХК
  • Хөдөө аж ахуйн салбарын манлайлал: "Эм Ти Эс" групп
  • Шилдэг тохижилттой орон сууц: Jardin Luxury Residence - S Development ХХК
  • Амралтын шилдэг цогцолбор: Зайсан хилл цогцолбор-"Оюуны ундраа" групп
  • Худалдааны шилдэг компани: "Номин" холдинг
  • Үйлчилгээний шилдэг байгууллага: "Инвескор" ББСБ
  • Эрүүл мэндийн шилдэг байгууллага: "Интермед" эмнэлэг
  • Шилдэг өсөлт үзүүлсэн компани: "Сэрүүн" ХХК
  • Шилдэг үйлдвэрлэгч компани: "Монос" групп
  • Шилдэг франчайз нэвтрүүлэгч: "Макс центр" ХХК - Burger King
  • Шилдэг зочид буудал: Shangri-La Ulaanbaatar
  • Даатгалын шилдэг компани: "Бодь даатгал" ХХК
  • Боловсролын шилдэг байгууллага: "Олонлог" сургууль