CПОРТ-УРЛАГ 2015 НААДАМ

2015.11.25 Мэдээ Read count: 2819

Гацуурт ХХК нь салбар компани, салбар нэгжүүдийн нийт ажилтнуудынхаа дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “СПОРТ-УРЛАГ 2015” наадам 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн сэдэв “ИРЭЭДҮЙН ГАЦУУРТЫНХАН” уриан дор явагдсан.Энэхүү наадамд Захиргаа, Монгол Тв, Сайхантолгой багийн “Түмэнтүрүү” баг, ТА-Автобааз-ААХХХ-н “Хүлэг” баг, Брикланд, Тэрэлж, Дархан-Алтанговь-Ерөө салбарын “Алтантүрүү”баг, Уурхай-Хүнс трейд гэсэн нийт 8 баг оролцсон юм. “Спорт-Урлаг 2015 “ наадмыг Бизнес, хамтын ажиллагааны хэлтэс зохион байгууллаа. “Спорт-Урлаг 2015 “ наадмыг Гацуурт ХХК-н ерөнхий захирал Л.Чинбат үг хэлж, баг тамирчдад талархал илэрхийлж, спорт урлагийн их амжилт хүссэн бөгөөд “Авъяаслаг Монголчууд” шоуны шилдэг 2 оролцогчид үзүүлбэрээ үзүүлсэн нь онцлог байлаа. Спортын тэмцээн Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Шатар, Даам, Ширээний теннис, урлагийн наадам Мэндчилгээ, Гоцлол дуу, Хос дуу, бүжиг, урлагийн бусад төрөл, зохиомж гэсэн төрлүүдээр тус тус зохион байгуулагдаж, баг тамирчид авхаалж самбаа, авъяас чадвараараа өрсөлдлөө.Багийн нийлбэр дүнгээр Сайхан толгой салбарын “Түмэнтүрүү” багийн хамт олон тэргүүн байр эзэлж шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, ТА-Автобааз-ААХХХ-н “Хүлэг” багийн хамт олон II байр,Захиргааны хамт олон III байр тус тус эзэлж өргөмлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Энэхүү наадамд идэвх санаачлага, авхаалж самбаа, хурд хүчээ дайчлан оролцсон нийт ажилтнууддаа талархал илэрхийлье.