20 жилийн ойн баярын мэнд хүргэе!

2019.03.14 Мэдээ Read count: 3121

Салбартаа тэргүүлэгч “Гацуурт” ХХК-тай хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүс, эрүүл хүнсийг дээдлэгч хэрэглэгч та бүхэндээ “Гацуурт” ХХК үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн мэндийг хүргэе. Анх 1998 оны долдугаар сараас “Гацуурт” ХХК бие даан, нэг гишүүнтэйгээр геологи, уул уурхайн чиглэлээр 50-аад ажилтантай гараагаа эхэлж байсан бол өдгөө газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл худалдаа, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал, барилга, гадаад дотоод худалдаа зэрэг 10 гаруй салбарт 50-аад бизнесийн нэгжтэй, 1000 гаруй ажиллагсадтай үндэсний үйлдвэрлэгч компани болтлоо өргөжин хөгжжээ.

"Гацуурт" ХХК-ийн үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан амжилт бүхэн  ур чадвартай ажилтан, ажиллагсдын уйгагүй нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээс үүдэлтэй учир "Гацуурт" ХХК-ийн үе үеийн ажилтнууддаа хамтдаа бүтээлцсэн Түүхт 20 жилийн ойн мэндийг хүргэе.