Үүлдэр угсаа удмын сангийн тухай
Ангус /angus/ үүлдрийн үхэр Ангус үүлдрийн үхэр нь махан ашиг шим өндөр ба бух нь дунджаар 908 кг, үнээ нь дунджаар 680 кг жинтэй байдаг. Амьдын жингийн 60% нь гулууз мах, гулууз махны 70% нь цул мах байдаг. Хагас бэлчээрийн маллагаанд зохицсон Ангус үүлдрийн үхэр нь амьдрах чадвар сайтай, хээл тогтолт өндөр Ангус үүлдрийн үхэр аль ч оронд өсгөн үржүүлэхэд дасан зохицох, нутагших дээд зэргийн чадвартай. Төрөлхийн мухар хэвшил дөлгөөн араншин нь махлаг чанарт нь онцгой нөлөөлдөг Төрөх үеийн жин 34 кг, 120 хоногтойдоо 122 кг, 210 хоногтойдоо 200 кг, хоногийн дундаж жин 1000 гр байдаг. |
|
Сүүний чиглэлийн Холштеин /Holstein/, Монбелард /Montbelard/ үүлдрийн үхэр: Холштейн /Holsteins/, Монбиллард /Montbéliard/ үүлдрийн үхрийн цөм сүргийг Франц улсаас оруулж ирсэн ба суурин маллагааны нөхцөлд эрчимжсэн технологиор үржүүлж байна. Тэжээлийн өндөржүүлсэн баланстай нөхцөлд сүүний чиглэлийн эдгээр үнээнээс өдөрт 15-20 литр сүү саах боломжтой. |
|
Махны чиглэлийн Лимузин /Limousin/ үүлдрийн үхэр Үр төлдөө удамшлын чанараа дамжуулдгаараа дэлхийд гайхагддаг. Аль ч оронд өсгөн үржүүлэхэд дасан зохицох нутагших чадвар сайтай, наслалт өндөр байдаг. Булчин махны хөгжил сайтай, махны чанар сайн гарц өндөр, төрөх үеийн жин нь 43 кг ба 120 хоногтойдоо 170 кг, 210 хоногтойдоо 286 кг хүрдэг. |
|
Монгол үхэр: Сэлэнгэ, Халимаг, Монгол үүлдрийн үхэр нь мах сүүний хосолмол ашиг шимтэй, бух нь 700 кг, үнээ нь 550 кг жинтэй байдаг. Амьдын жингийн 47-50% нь гулууз мах, гулууз махны 55% нь цул мах байдаг бэлчээрийн маллагаанд зохицсон мал юм. Махны амт чанар сайтай, өөх мах алагласан, хүйтэнд болон бэлчээрт дасан зохицох чадвартай байдгаараа онцлог. “Гацуурт” ХХК нь Монгол үнээг хээлтэгч болгон ашиглаж, мах сүүний өндөр ашиг шимтэй үхрийн эрлийз төлийг гарган авч мал сүргийнхээ таваарлаг чанарыг нэмэгдүүлж байна. |
|
Дорпер /Dorper/ үүлдрийн хонь Дорпер /Dorper/ үүлдрийн хонь нь Монгол орны цаг агаарт дасан зохицох чадвартай, махны гарц их, ашиг шимтэй, төлөрхөг чанар сайтай, тарга хүч их үедээ ойролцоогоор 40- 45% нь ихэрлэдэг. Нас гүйцсэн цэвэр хуцны амьдын жин 88-91 кг, 2 настай эр хонины амьдын жин 70 кг байна. |
|
Санэн /Saanen/ Түүнийг анх бий болгоход Швейцар нутгийн сайхан байгаль, цаг уур нөлөөлсөнөөс гадна олон жилийн шилэлт сонголт, тодорхой чиглэлттэй үржлийн ажил чухал үүрэг гүйцэтгэсэн ажээ. Энэ үүлдрийг түүний зонхилон байршсан Cаанен хөндийн нэрээр нэрлэжээ. Дэлэнгийн хөгжил сайтай, зөв байрлалтай, нөөц ихтэй, том хөхтэй юм. Саанен ямааны саалийн хугацаа 10-11 сар үргэлжлэх бөгөөд хайдаг ямааг заримдаа завсарлагагүйгээр хэдэн жил дараалан саана. Саалийн хугацаанд дунджаар 600-700 кг, үржлийн шилмэл ямаа 1000 кг, түүнээс дээш сүү өгнө Сүүний хуурай бодис дунджаар 13 хувь, казейн 2,62 хувь, альбумин 0,48 хувь, тослог 4,5 хувь, сүүний чихэр 4,17 хувь байна. |