Үйл ажиллагаа

2017.10.22 Хүний нөөц Read count: 1496

2003 оноос эхлэн “Гацуурт” ХХК-ийн салбар компани, салбар нэгжүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулдаг Спорт, урлагийн наадам өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдаж ирсэн. Энэхүү наадамд “Гацуурт” ХХК болон “HD Монгол ТВ”, “Тэрэлж сүйх” ХХК, “Брикланд” ХХК, “Гацуурт Хүнс” ХХК, “ГБНБ” ХХК гэх мэт 20 гаран салбар компанийн ажилчид идэвхтэй оролцдог.

“Гацуурт” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Цагааннуур суман дахь ГТМАА салбарын төв нь ажилчдынхаа эрүүл, тав тухтай, аюулгүй ажиллаж, амьдрах нөхцөлийг хангасан, 1206 метр квадрат бүхий 300 гаруй хүн амьдрах сууц, оффисийн зориулалттай 280 метр квадрат 1 давхар барилга, 150 хүнд зэрэг үйлчлэх хүчин чадалтай зоогийн газартай. Мөн тогтмол халуун ус, дулаанаар хангах уурын зуух, байнгын ажиллагаатай угаалга, ажиллагсдын амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан бялдаржуулах өрөө, сагсан бөмбөгийн талбай зэргийг цогцоор нь шийдсэн. Аж нь үүрэн холбооны сүлжээ, кабелын телевиз, өндөр хурдны интернет зэрэг шаардлагатай бүхий л зүйлээр бүрэн тоноглогдсон.