Эрүүл мэндийн салбарт

“Гацуурт” ХХК нь 2010 онд СХД-ийн Эрүүл мэндийн төвийн Яаралтай тусламжийн өрөө, Хүлээн авах, хэвтэн эмчлүүлэх нийт 4 өрөөг БНАСУ-ын тоног төхөөрөмж болон эд хогшлоор иж бүрэн тохижуулсан. Өрөөний дотоод засал чимэглэлийг БНАСУ-ын мэргэжилтнүүд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж тус эмнэлэгт хүлээлгэж өгсөн.

Бид ажилтнуудынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч, учирч болох элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлж ирсэн. Үүнд:

  • Шинэ ажилтнуудаа гэрээт эмнэлэгт дотор, нүд, чих хамар хоолой, зүрхний бичлэг, ЭХО, мэдрэл, БЗХӨ, сүрьеэ зэрэг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулдаг.
  • Ажилтнуудаа жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулдаг.
  • Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай ажилтнуудаа СХД-ийн Эрүүл мэндийн 14-р төвд хэвтүүлэн эмчлүүлдэг.
  • Газар тариалан, МАА-н салбар болон уул уурхайн салбарт эмч томилон ажиллуулж байна.
  • Салбар нэгж, объектод анхны тусламжийн эмийн санг байршуулж, тусламж үйлчилгээ үзүүлдэг.
  • Ажилтнуудаа хүний биед хортой нөхцөлд ажилласан тохиолдолд хор саармагжуулах бүтээгдэхүүнээр хангадаг.