Эрчимжсэн мал аж ахуйн хүчин чадал
Өндөр ашиг шимтэй малыг бэлчээрт гартал 210 хоног байнгын тэжээлт орчинд өсгөн үржүүлж байна. Үүний тулд дараах байгууламжуудыг ашиглалтанд оруулсан.
- 200 гаруй хашаа саравч
- 5 км мал усалгааны бетонон шуудуу
- 5000 үхэр зогсох зогсоол бүхий хашаа
- 10000 тонн даршны сав
- 5000 тонн хивэг, тэжээл хадгалах сав
- Өндөр ашиг шимтэй донор үнээний төл хүлээн авах зориулалттай 40 х 60 мкв хэмжээтэй малын байр.
Малын байр нь дотроо 120 метр тэжээлийн
онгоц, тэжээл идэх технологийн хашаа, эх болон
малыг тусгаарлах, хамт тухтай байх хашаагаар
тоноглогдсон, дээврээс нар тусах зориулалтын
цонхтой, автомат гэрэлтүүлэгт холбогдсон, 120 м
өвөл хөлддөггүй халдаг кабельтай, усны шугамыг
дотор оруулж хашаа тус бүрийг халдаг услуураар
тоноглож, трактороор малд тэжээл, хэвтрийн
сүрэл тавих, бохирдсон хэвтрийг гаргахад
зориулсан замтай, гадаа нарлах талбайг иж бүрэн
шийдсэн.
6000 үхрийг байнгын тэжээлийн горимд байлгахын тулд уст цэгийг иж бүрнээр шийдэж, газар доогур 2800 метр тунель, 22 салаа усны хоолой хийж, 40 уст цэгээс мал услах бүрэн боломжтой мал усалгааны системийг бий болгосон.
Мал маллагааны арга технологи
Ургамлын бүрхэвч хомс, бэлчээрийн даац хэтэрсэн энэ цаг үед эрчимжсэн аргаар хагас суурин мал аж ахуй руу шилжихэд бэлчээрийн талбайг хашаажуулах, өндөр ашиг шимтэй малаа үржүүлэх, хашаажуулсан бэлчээрт олон настай таримал өвсийг тариалах ажлыг 2008 оноос эхлүүлсэн.
Малын тэжээл бэлтгэх
Дарш бэлтгэх, таримал хадлан бий болгох аргыг нэвтрүүлсний үр дүнд тэжээлийн чанарыг стандарт шаардлагын түвшинд хүргэж чадсан. Нийт 323 га талбайд даршны ургамал тариалж дунджаар 7500 тонн дарш хурааж авч байна. Мөн 5000 га талбайгаас 14000 ш рулон хадлан тэжээл бэлтгэж байна.
Мал услах орчин үеийн систем
Мал аж ахуйн салбартаа орчин үеийн Канад улсын мал усалгааны иж бүрэн системийг цогцоор нь угсарч, ашиглаж байна. Гүний худгаас усалгааны цэгүүдэд нэгдсэн ус дамжуулах шугам, хоолойгоор дамжуулан ус нөөцөлдөг. Автомат ажиллагаатай усны түвшин мэдрэгчтэй орчин үеийн усалгааны систем юм.