Өвөг дээдэс маань бидний төлөө хөдөлмөрлөсөн.

Өдгөө бид үр хойчийнхоо төлөө хөдөлмөрлөх ёстой.

Хөрөнгийн зах зээл

2013.05.07 Бизнесийн салбарууд Уншсан тоо: 4117

http://gatsuurttrade.com/

             

              Манай компани нь 2011 оны 4-р сард зуун хувийн дотоодын хөрөнгө оруулалттайгаар “Гацуурт” ХХК-ийн охин компани болж байгуулагдсан. Одоогоор үндсэн 7 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлж чадсан шинэ үеийн компани юм.

Бидний эрхэм зорилго: Брокер, дилерийн үйл ажиллагааг Монголдоо төдийгүй олон улсын хүрээнд үлгэр жишээчээр эрхлэх замаар улс орныхоо эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахад оршино.

Бүтээгдэхүүн үйлчилгээ:
Брокерын үйлчилгээ

  • Данс нээлт: Иргэн болон хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу данс нээх гэрээг байгуулж, тухайн харилцагчийн хувьцааны дансыг ҮЦТТТХТ дээр нээж өгнө.
  • Хувьцаа худалдах болон худалдан авах: Хувьцааны данстай харилцагчийн хүсэлтээр үнэт цаас худалдах. худалдан авах захиалгын гэрээ байгуулж, дилерийн даалгаварт бүртгэн, Хөрөнгийн биржийн арилжаанд оролцож захиалгыг нь биелүүлэх явдал юм.
  • Бондын арилжаа эрхлэх, улмаар түүнд тулгуурласан бага хүүтэй барьцаат зээл авах

Үнэт цаасны зах зээлийн сургалт

  • Тэнхимийн сургалт: Тэнхимийн сургалт нь анхан ба дунд шатны гэсэн хоёр түвшинтэйгээр явагдах юм. Энэхүү сургалт нь Бямба гариг болгонд явагдах ба сургалтыг 1 цагаас хэтрүүлэхгүй явуулна.
  • Цахим вэб сургалт: Бид тэнхимийн сургалтаа амжилттай явуулсаны дараа өөрсдийн онлайн орчинд харилцагчдад ҮЦ-ний талаар мэдээ мэдээлэл олгоно.
  • Явуулын сургалт: Гацуур трейд компани нь сургалтанд хамрагдах хүсэлтэй хүмүүс, албан байгууллага дээр очиж хөрөнгийн зах зээлийн талаар сургалт явуулж байна.