Хөдөө аж ахуйн нэгдсэн лаборатори

Гацуурт” ХХК нь Монгол хүнд эрүүл хүнс уриаг эрхэмлэн эх орныхоо эрүүл хөрсөн дээр ургасан чанартай хүнсээр ард олныг хангах бодлогын хүрээнд 2015 онд Хөдөө Аж Ахуйн Нэгдсэн Лаборатори -г үүсгэн байгуулсан.

Монгол орны хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний чанар хяналт, тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалалж, сайжруулан тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд лабораторийн эрхэм зорилго оршино.

Манай лаборатори нь Монгол улсын “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” MNS/ISO 17025 стандартын шаардлагын дагуу чанарын удирдлагын тогтолцоог бүрдүүлэн хэрэглэгчдэд баталгаатай, чанартай үйлчилгээ үзүүлэхийг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллаж байна.

Манай лаборатори нь хөдөө аж ахуйн шинжлэх ухааны судалгаа шинжилгээгээр мэргэшсэн, дадлага туршлагатай хүмүүсээр боловсон хүчнээ бүрдүүлэн амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.


Хөдөө Аж Ахуйн Нэгдсэн Лаборатори

Үрийн чанар, хорио цээрийн лаборатори
2015 OH
Perten Instruments /Perkin Elmer/ company
Хөрсний шинжилгээний лаборатори
2016 OH
Perkin Elmer company
Мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори
2018 OH
тун удахгүй...