Хүүхдийн хөгжилд

“Гацуурт” ХХК нь “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан ажилтнуудынхаа хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээн зохион байгуулж, тэргүүний шилдэг сурагчдыг шалгаруулан шагнаж урамшуулдаг. Уг арга хэмжээний хүрээнд хүүхэд багачууд эцэг эхийнхээ ажилтай танилцахаас гадна хөдөлмөрийн амт шимтийг ухаарч ойлгодог ач холбогдолтой.