Өвөг дээдэс маань бидний төлөө хөдөлмөрлөсөн.

Өдгөө бид үр хойчийнхоо төлөө хөдөлмөрлөх ёстой.

Хэвлэл мэдээлэл

2013.05.08 Бизнесийн салбарууд Уншсан тоо: 3492

http://mongoltv.mn/“Монгол ТВ” телевиз нь зураг авалт, эвлүүлэг, дуу оруулалт гээд телевизийн үйл ажиллагааны бүхий л шатанд хамгийн сүүлийн үеийн техник технологи, тоног төхөөрөмжүүдийг ашигладаг юм. Дэвшилтэт технологи болох HD форматыг нэвтрүүлснээрээ дуу дүрсний өндөр чанартай бүтээгдэхүүнийг үзэгчдэд хүргэж байна.

Бид олон улсын стандартын дагуу хийгдсэн шууд нэвтрүүлгийн 2 студи, 600 цагийн багтаамжтай 2 сервер, дуу оруулалтын 2 студи, эвлүүлгийн 8 цэг бүхий телевизийнхээ байрнаас Оросын мэргэжилтнүүдтэй хамтран босгосон 58 метр өндөр цамхаг, 10 киловаттын хүчин чадалтай өөрсдийн дамжуулах станцыг ашиглан нэвтрүүлгүүдээ цацаж байна.

“Монгол ТВ” телевиз нь:

- Нэвтрүүлгийн /Программ/ алба

- Мэдээний алба

- Техникийн алба

- Үйл ажиллагаа зохицуулалтын алба

- Захиргаа маркетингийн алба гэсэн үндсэн 5 албатай.

Нийт 120 гаруй ажиллагсадтай, ажиллагсадын 90 гаруй хувь нь 35 хүртэлх насны залуучууд юм.