Хэвлэл мэдээлэл

2007 оны 12 сарын 10–ны өдөр Харилцаа Холбооны Зохицуулах хорооноос Улаанбаатар хотод Телевизийн өргөн нэвтрүүлэгт ашиглаглах радио давтамжийн тусгай зөвшөөрөл, Улаанбаатар хотод телевизийн нэвтрүүлгийг нэвтрүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн дуудлага худалдаанд оролцож 800 сая төгрөгөөр худалдан авснаар Монголын телевизийн салбарын түүхэнд шинэ хуудас нээж 2008 оны 8 сарын 10 өдөр Монголын анхны HD телевиз болон төрсөн түүхтэй. Бид 2008 оны 11 сарын 26-ны өдөр туршилтын нэвтрүүлгээ эфирт нэвтрүүлж байсан бол албан ёсны нээлтээ 2009 оны 9 сарын 10 өдөр хийж, сүлжээний нэвтрүүлгүүдээ эфиртээ нэвтрүүлсэн. “HD Монгол ТВ” телевиз нь Монголд анх удаа оюуны өмчийн онцгой эрхтэйгээр дотоод гадаадын бүхий л контентуудыг худалдан авч, дуу дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээс гадна дэлхийн томоохон шоу нэвтрүүлгийн форматаар Монгол шоу нэвтрүүлгүүдийг амжилттай бүтээж, Монголын нэвтрүүлгийн стандартад шинэчлэл хийж байна. Түүнчлэн гадаадын кино студи болон энтертаймент студиудтэй гэрээ байгуулан албан ёсоор хамтарч дэлхийн томоохон шагнал гардуулах ёслол, шоу арга хэмжээг шууд дамжуулдгаараа онцлогтой. Манай телевизийн гадаад харилцаа маш өргөн цар хүрээтэйгээс гадна мэргэжлийн туршлагатай хүний нөөцийн хүчирхэг баг бүрэлдэн ажиллаж байна. “Максима Медиа” ХХК-ийн телевиз үзэгчдийн 2015 оны судалгаагаар Улаанбаатар хотын нийт үзэгчид буюу 1 сая хүний 320 мянган үзэгч хамгийн дээд талдаа нэгэн зэрэг телевизийн сувгийг үздэг тухай мэдээлсэн. “Монгол Телевиз” ХХК-ийн Авьяаслаг Монголчууд 2016 шоу нэвтрүүлгийг Монгол Улсын нийт хүн амын 71.8 хувь нэгэн зэрэг үзсэнээр телевиз үзэлтийн улсын хэмжээний рекордыг түүхнээ тогтоосон юм.

Монгол контентууд

ОРООД ГАРААЧ
2017 он
НҮҮДЭЛ ШИЙДЭЛ
2017 он
АРДЫН БУЙДАН
2017 он