Хадгалалт, агуулах

"Гацуурт” ХХК-ийн томоохон бүтээн байгуулалтын нэг бол агуулахуудыг шинээр ашиглалтанд оруулсан явдал юм. Одоогийн байдлаар үр тариа, хүнсний ногоо, хүнсний ногооны болон махны хөргөлттэй агуулах, шатахууны агуулах, бараа материалын болон автомашин техник, тоног төхөөрөмжийн агуулахуудыг ашиглаж байна.

Үр тарианы агуулах

Канад улсын Westeel брэндийн бүрэн автомат ачиж буулгах систем бүхий үр тарианы босоо агуулахуудыг өөрийн газар тариалан, мал аж ахуйн салбарууддаа суурилуулсан бөгөөд тус агуулах нь хадгалж байгаа будааны чийгийг бүрэн хянах боломжтой, гадны хортон мэрэгчид, бусад хогт хольцоос бүрэн хамгаалсан байдаг. Үр тарианы агуулах нь “Гацуурт” ХХК-ийн ГТМАА-ын 12 салбар байршилд 300 тонн - 2000 тонн хүртэл үр тариа хадгалах хүчин чадалтай 186 агуулах ашиглаж байгаа бөгөөд нийт 174 мянган тонн багтаамжтай.


Байгуулагдсан он

300 тонн - 2000 тонн багтаамжтай
186 агуулах
Нийт багтаамж
174000 тонн