УРГАЦ ХУРААЛТ АМЖИЛТТАЙ ДУУСЛАА

2019.11.14 Мэдээ Read count: 1407

2019 онд улсын хэмжээгээр 364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.1 мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийжээ.

“Гацуурт” ХХК 2019 онд нийт 45000 орчим га талбайд тариалалт хийсэн бөгөөд ургац хураалтын ажил 2 сарын хугацаанд үргэлжилж амжилттай дууслаа.

Энэ онд манай компани улаанбуудай, рапс, гурвалжин будаа, арвай, овъёос зэрэг 10 гаруй төрлийн таримал тариалсанаас гадна малын тэжээлд зориулж царгас, вандуй, овъёос, арвай, рапс тариалж тэжээл бэлтгэсэн.

Энэ жилийн хувьд газар тариалангийн үйлдвэрлэлд таатай биш жил байлаа. 06, 07-р сард огт бороо ороогүйн улмаас хуурайшилт үүсэж хоосон түрүүлэх, гангийн нэрвэгдэлтэнд өртсөн. 08, 09-р сард их хэмжээний бороо тасралтгүй орсоны улмаас үр тарианы тариалалтанд муугаар нөлөөлж чийг ихсэн, ногоон тариа буюу тарианы хольц ихэссэн байдал үүслээ. Сүүлийн өдрүүдэд намрын дулаан өдрүүд үргэлжилсэн нь тариаланч бидэнд тариагаа бүрэн хурааж авах боломжийг олгосон юм.