Ургамал хамгааллын бодис цацалт

2015.07.09 Үйл ажиллагаа Read count: 3057

“Гацуурт” ХХК нь 2015 онд тариалалт хийсэн нийт талбайнхаа 81 %-д ургамал хамгааллын бодис цацаад байна. Энэ жилийн цаг агаарын нөхцөл байдлаас болоод нийт талбайн 19% хувьд нь ургац авах боломжгүй гэж үзэн уг талбайнуудад ургамал хамгааллын бодис цацахгүй орхиж байна.

Энэ их хуурайшилтаас болж таримал талбайд хортон шавьж ихээр гарч, таримлыг сүйтгэж байна. Мөн энэ их хуурайшилт нь таримал дээр маш их тоосонцор үүсгэж энэ нь ургамал хамгааллын үйлчилгээг сулруулах гэсэн олон төрлийн сөрөг үр дагаварыг бий болгосоор байна. Бид энэ хүндрэлээс болоод нэг талбайд 2-3 удаа боловсруулалтын ажил хийж байна.