Улсын аварга тариаланчид тодорлоо

2014.02.19 Мэдээ Read count: 4223

Улсын аварга тариаланчид

Жил бүрийн цагаан сарын өмнөхөн Монгол улсын Засгийн газраас Улсын сайн малчин, Улсын тэргүүний тариаланчдыг шалгаруулдаг уламжлалтай.

"Гацуурт" ХХК-ийн хувьд Атрын гурав дахь аян, тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж арвин ургац хураан аваад байгаа.

2012-2014 онуудад Улсын аварга тариаланч манай хамт олноос төрөн гарсан билээ.

Аврага тариаланч нараа танилцуулбал:

1/ Нямжав овогтой ХИШИГСҮРЭН /2012 он/

Улсын аврага тариаланч Н.Хишигсүрэн

Н.Хишигсүрэн нь 1974 нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн. Трактор, комбайнч мэргэжилтэй. Эхнэр, хүүхдүүдийн хамт Цагааннуур суманд амьдардаг.

1992 оноос хойш тасралтгүй 22 жил трактор, комбайнчаар ажиллаж байна.



/сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлт/




Гаргасан амжилт:

Н.Хишигсүрэнгийн хичээл зүтгэл, хөдөлмөрийг үнэлэн Цагааннуур сумын баярын бичиг, Байгууллагын аварга цол тэмдэг, Атар газар эзэмшсэний 50 жилийн ойг тохиолдуулан ХАА-н Тэргүүний ажилтан цол тэмдэг, 2010 оны Гацуурт ХХК-ийн хэмжээнд байгууллагын Шилдэг ажилтнаар шалгарч хүндэт самбарт зургаа тавиулж, 2011 онд Сэлэнгэ аймгийн Аварга механикжуулагчаар шагнаж урамшуулсан.

2013 онд хийсэн ажил, хөдөлмөрийнхөө үр шимээр Улсын тэргүүний тариаланч болсон.


2/ Батхуяг овогтой ОДМӨНХ /2013 он/

Улсын аврага тариаланч Одмөнх

Б.Одмөнх нь 1978 Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн. Трактор, комбайнч мэргэжилтэй. Эхнэр, хүүхдүүдийн хамт Цагааннуур суманд амьдардаг.

1997 оноос хойш тасралтгүй 18 жил трактор, комбайнчаар ажиллаж байна.



/сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлт/




Гаргасан амжилт:

Б.Одмөнхийн ажил хөдөлмөрийг өндрөөр үнэлэн Сэлэнгэ аймгийн Тэргүүний тариаланч, МАСЗХ-ны Алтан од тэмдэг, Тэргүүний механикжуулагч, МЗХ-ны Тэргүүний залуу алтан медаль, Цагааннуур сумын аварга тариаланч өргөмжлөл зэргээр шагнаж урамшуулсан.

3/ Балдандорж овогтой БААТАР /2013 он/

Улсын аврага тариаланч Баатар

Б.Баатар нь 1955 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн. Трактор, комбайнч мэргэжилтэй. Эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд амьдардаг.

1973 оноос хойш тасралтгүй 41 дэх жилдээ Трактор, комбайнчаар ажиллаж байгаа хамгийн ахмад техникч.

Гаргасан амжилт:

МХЗЭ-ийн төв хорооны Тэргүүний тариаланч алтан медаль, V, VI, VII жилийн гавшгайч цол тэмдэг, Сумын удаа дараагийн аварга комбайнч, МУ-ын Засгийн газрын хүндэт жуух бичиг, Атарын 40-н жилийн ойн медаль, ХАА-н салбарын Тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнаж урамшуулсан байна.