ТАРИАЛАЛТЫН АЖЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ

2015.06.06 Үйл ажиллагаа Read count: 2447

“Гацуурт” ХХК-ийн газар тариалангийн салбар нэгжийн удирдах ажилтан, нягтлан бодогч, агрономич, техникч нар тус компаний ГТМАА-н төв Сайхантолгой салбарт 2015 оны “ТАРИАЛАЛТЫН АЖЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ”-аа хийж, хаврын тариалалтын үеийн алдаа оноо, ололт амжилт, цаашид хийх ажлуудынхаа талаар хуралдав.

“Гацуурт” ХХК нь 2015 оны тариалалтаа хийхдээ талбайн боловсруулалтанд хавалт, диск, Ургамал хамгаалах бодис цацах, 2 төрлийн бордоог хөрсөн дээр цацах, хөрсний дор үрлэх, шингэн хэлбэрээр цацах гэх мэт олон шинэ технологиор тариалалтын ажлаа хийж, нөр их ажлын ард цаг хугацаатай уралдан үр тариагаа тариалж дууссан.

Сэлэнгэ аймгийн 6 суманд улаанбуудай, малын тэжээл, тосны ургамал, төмс хүнсний ногоог төлөвлөсөн ёсоор амжилттай тарьсан байна.

Тайлангийн хурлаар олон хүний нөр их хөдөлмөрөөр хийсэн ажлыг дүгнэн, технологийн дагуу хийгдсэн эсэх, төлөвлөгөө нормын биелэлт, га –ын зардал зэргийг хэлэлцэн, хуралдсан нь үр дүнгээ өгч, шинэ залуу мэргэжилтэнгүүдэд их ажлын хүнд хэцүүгээс суралцан, цаашдын ажилд туршлага болж, нэгийг бодогдуулсан гэж найдаж байна.

Энэхүү тайлангийн хуралд нийт 35 агрономич, инженер, механик, нягтлангууд оролцсон байна.