“СПОРТ – УРЛАГ 2014” НААДАМ

2014.11.18 Мэдээ Read count: 1751

Гацуурт ХХК-ний салбар компани, салбар нэгжүүдийн дунд зохион байгуулдаг "Спорт-Урлаг 2014" наадам 2014 оны 11 дүгээр сар 13-16ны өдрүүдээр амжилттай болж өндөрлөлөө. Урлагийн тоглолт нь 6 төрлөөр, Спортын тэмцээн 6 төрлөөр зохион байгуулагдаж нийлбэр дүнгээр Захиргааны хамт олон тэргүүн байр эзэлж шилжин явах цом, мөнгөн шагнал, Сайхан толгой салбарын "Түмэн түрүү" багийн хамт олон II байр, "Монгол HD"Телевизийн хамт олон III байр тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа."Спорт –Урлаг 2014" наадмыг Гацуурт ХХК-ний "Техникийн алба, Автобааз"-ын хамт олон амжилттай зохион байгууллаа. Энэхүү наадамд идэвх санаачлага, авхаалж самбаа, хурд хүчээ дайчлан оролцсон нийт ажилтнууддаа талархал илэрхийлье.