Спорт сургууль
Өндөр зэрэглэлийн тамирчин бэлтгэх “ОЛИМП” спортын сургуулийг 2007 онд байгуулж, 5 жилийн хугацаанд 20-30
тамирчны байр, хоол, бэлтгэл сургуулилалт, тэмцээний зардал зэргийг бүрэн хариуцаж ажилласан. Үүний үр дүнд тус сургуулийн тамирчидаас олимпийн болон тив дэлхийн тэмцээний медальтнууд төрөн гарлаа.
Олимп сургууль нь 2007 оны 12-р сарын 12 нд Гацуурт ХХК-ий захирал Л.Чинбат, Далай Даян аварга А.Сүхбат нарын санаачлага, хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдаж албан ёсны үйл ажиллагаагаа эхэлсэн.
Манай сургууль нь хичээл болон бэлтгэл сургуулилт хийхэд зориулагдсан хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий биеийн тамирын бэлтгэлийн өрөө,спорт заал, үндэсний бөхийн дэвжээ, чөлөөт бөхийн дэвжээ, жудо бөхийн татами, тав тухтай тохилог амралт, унтлагын өрөө, гал тогоо, саун душ, 00 зэргийг багтаасан 3 давхар байртай, мөн зориулалтын угаалгын газар зэрэг материаллаг баазаар бүрэн хангагдсан.
Сургуулийн эрхэм зорилго Спортын өндөр зэрэглэлийн тамирчид бэлтгэх “Олимп” сургууль нь монгол орондоо их спортыг улам эрч далайцтай хөгжүүлж, чин зориг тэсвэр хатуужлаар бүхнийг даван туулж тив дэлхий, олимпийн тэнгэрт эх орныхоо төрийн далбааг мандуулах агуу их хүчтэнийг төрүүлэхэд оршино.
Давуу тал
- Манай сургуульд өндөр мэдлэг ур чадвар эзэмшсэн , зэрэг цолтой багш нар хичээл заадаг.
- Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон
- Тамирчид сургуулийн дотуур байранд байрлаж графикийн дагуу бэлтгэл сургуулилалт хийх, Тухайн тамирчны амралт, хооллолт, бэлтгэл сургуулилтыг бүхэлд нь нэг дор байхаар зохион байгуулсан нь их ач хобогдолтой.
- Хэрэгцээт бүх зүйлийг нь сургуулиас үнэ төлбөргүй бүрэн хангадаг. Тухайлбал: Тамирчдын байрлах дотуур байр, хоол хүнс, бэлтгэлийн хувцас, бусад ахуйн болон ариун цэврийн хэрэгцээ, дотооддоо болон гадаад улс оронд зохиогдох тэмцээнд оролцоход гарах бүх зардал гм.
Хүчин чадал
Бид суралцагсдад ээлтэй, сургалтын таатай орчинг бүрдүүлсэн. Үүнд:
1.Дотуур байр /40-50 хүүхэд байрлах/
- Унтлагын өрөө
- Амралтын өрөө / Хавтгай дэлгэцийн 40 инчийн зурагт, DYD тоглуулагч, шатар даам, буйдан /
- Саун душ / нэг дор 8 хүн орох шүршүүр /
- Хувцас солих өрөө / 40 хүүхэд хувцасаа солих шкаф/
- Угаалгын газар /зориулалтын
- Гал тогоо / Нэг дор 50 хүн зэрэг хооллох хүчин чадалтай /
1. Хичээл болон бэлтгэл сургуулилт хийхэд зориулагдсан нэг дор 40-50 хүүхэд хичээллэх хүчин чадалтай.
- Спорт заал
- Жудо бөхийн татами
- Чөлөөт бөхийн дэвжээ
- Үндэсний бөхийн дэвжээ
- “Sport art” компаний 2007 оны шилдэг загварын төхөөрөмжөөр тоноглогдсон бэлтгэлийн 3 өрөө
- Хичээлийн танхим
- Компьютерийн танхим /интернетийн сүлжээнд холбогдсон/