СПИРТЛЭГ БИШ СПОРТЛОГ ХАМТ ОЛОН

2015.04.08 Мэдээ Read count: 2828

“Гацуурт” ХХК-ийн “Санхүү төлөвлөлт бүртгэлийн алба”-аас “СПИРТЛЭГ БИШ СПОРТЛОГ ХАМТ ОЛОН” уриан дор захиргаа, автобаазын ажилтнуудын дунд “ҮЕ ҮЕИЙН ШИЛДЭГҮҮД” нэртэй 4 насны ангилалаар 2015 оны 04-р сарын 07-ны орой гар бөмбөгийн бооцоот тэмцээний зохион явууллаа.

Энэхүү тэмцээнд:

  • 60-79 оныхны төлөөлөл “Мартагдашгүй гацууртынхан” нэртэй 1, 2-р баг
  • 80-85 оныхны төлөөлөл “Дэлбээгээ дэлгэсэн залуучууд”
  • 86-89 оны багийн нэр – “Том багийнхан”
  • 90 оны болон 50 оны хамтарсан багийн нэр – “Нялхасын сэвлэг” гэсэн 5 баг оролцсон.

Багууд тойргоор тоглосон бөгөөд дөрвөн хожлоор 86-89 оныхны төлөөлөл болсон “Том баг” 1-р байр эзэлж, гурван хожлоор мөн 80-85 оныхны төлөөлөл болсон “Дэлбээгээ дэлгэсэн залуучууд” 2-р байр эзэлж, амжилттай оролцов.