ОРОН НУТГИЙН ХҮНСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЭГТГЭСЭН ХУДАЛДАА

2018.06.25 Мэдээ мэдээлэл Read count: 137


"ГАЦУУРТ" НЭРИЙН ДЭЛГҮҮР-ээс 2018/06/22-ний өдрөөс 2018/07/01-ний өдөр хүртэл Баянгол дүүргийн 4-р хороолол Минж плаза худалдааны төвд байрлах Гацуурт нэрийн дэлгүүрт ОРОН НУТГИЙН ХҮНСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЭГТГЭСЭН ХУДАЛДАА зохион байгуулагдаж байна.

Та бүхний бага насанд хоногшсон тэр л амт, тэрхүү дурсамжийг эргүүлэн авчрах сонихон хүнс бүхнийг багтаахыг зорилоо!!!

#Баянхонгорын Бурам, Ингэний сүүн хоормог, сарлагын бяслаг
#Дорноговийн загсгал цай, ямааны сүүн бүтээгдэхүүн
#Говь-Алтайн цулхирын гурил, бөхтөр арвайн гурил, Дарс, Виски, сулийн цай
#Өвөрхангайн айраг, цагаан идээ
#Орхоны жигнэмэг, хөх тарианы гурил
#Сүхбаатарын гурилан бүтээгдэхүүн
#Архангайн боловсруулан шинэчилсэн цагаан идээ, уураг
#Ховдын алаг салат, гүрмэл боов, мушгимал боов, жерки, ясны кальци
#Дундговийн Онги хатуу чихэр, хөмүүлтэй аарц, цагаан еэвэн
#Дарханы гүзээний ороомог, утсан мах, бууз банш, гурил
#Завханы Чацарганы чанамал, Нуурын давс, Нэрсний өтгөрүүлсэн шүүс,Чонын элэгний шүүс
#Сэлэнгийн цөцгий, Хорхой ааруул,
#Дорнодын сүүн хурууд, Дарс, Буйр нуурын загасан бүтээгдэхүүн
#Өмнөговийн Цагаан , улаан гоёоны архи, Ингэний сүүн чихэр
#Баян-Өлгийн каз
#Увсын чацарганы тос, махан бүтээгдэхүүн
Хүрэлцэн ирж дурсамжаа сэргээхийн сацуу баяр наадмынхаа хүнсийг бэлтгээд аваарай!