Нийгмийн халамж

“Гацуурт” ХХК нь нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийн сэтгэл зүтгэлээ зориулж байдаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн бус байгууллага, эмнэлэг, цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжин хүмүүнлэгийн тусламж тогтмол үзүүлсээр ирсэн.

Манай хамт олон нь Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, “Ган тулгуур холбоо” ТББ, Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо, “Хүслийн ордон” тусгай цэцэрлэг, “Манай гэр бүл”, СХД-ийн эмнэлэг, “Нарны хүүхдүүд” цэцэрлэг, “Анүүлэн Аз жаргал” цэцэрлэг, “Бадамлянхуа” хүүхдийн төв, Бүтэн өнчин хүүхдүүдийн хөгжил сан, “Өнөр бүл” хүүхдийн төв, Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Хилийн цэргийн 0243-р анги, Ви Ти Икс ХХК, Монголын СОС хүүхдийн хотхон, “Буянбат” ТББ, Ахмад настны үндэсний төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, ШШГЕГ-ын харьяа 407-р анги, БЗД-ийн Эрүүл мэндийн төв, СХД-ийн ЗДТГ, Тусгай олимпийн холбоо, Эрдэм хүүхэд асрах төв, Батсүмбэрийн ахмад настаны асрамжийн газар, “Аутизм монгол” ТББ, “Салхит шувуу” ТББ, “Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй эцэг эхийн Холбоо” ТББ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэл хөгжлийг дэмжих төв, “Гэгээ мандал сан” ТББ, “Дохионы Орчуулагчдын Холбоо” ТББ, Онцлох хүүхдийн “Солонго”, “Дарь-Эх итгэл” ТББ, “Энэрлийн түүчээ” ТББ зэрэг байгууллагуудад өөрийн нэрийн бүтээгдэхүүнээр жил бүр хандив өргөдөг уламжлалтай.
Уг ажлынхаа хүрээнд 2018 оны байдлаар 160 сая орчим төгрөгийн хандив тусламжийг үзүүлсэн байна.