Намрын ногоон өдрүүд

2014.09.21 Мэдээ Read count: 2874

Хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулсан “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” үзэсгэлэнд “Гацуурт” ХХК-ийн МАА салбар нь нилээн ач холбогдол өгч бүтэн сарын турш бэлдсэнээр нийт хотын иргэдэд МАА салбарын ямар шатанд яваа, ямар амжилттай байгааг сурталчлан таниулсан. Ингэснээр бусад аж ахуйн нэгж, малчин, иргэдэд farmer гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгуулж, хэрэгжүүлэх эхлэлээ тавилаа. Бидний ажил хөдөлмөрийг яам, хөдөө аж ахуйн салбар үнэлж дараах шагналуудыг өгсөн.

Үүнд :

Шилдэг аж ахуйн нэгж

Хөдөө аж ахуйн хүндэт өргөмжлөл

Хамгийн хүнд жинтэй бух – Алтан медаль

Өндөр ашиг шимтэй үнээ – Мөнгөн медаль