Мах дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2017.10.23 Бизнесийн салбарууд Read count: 116

“Гацуурт” ХХК нь МАА-н салбараа түшиглэн мах бэлтгэх, боловсруулах үйлдвэрийг 2010 онд ашиглалтанд оруулсан. Махны үйлдвэр нь БНСУ-ийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хоногт 100 бод, 200 бог мал нядлах хүчин чадалтай, ангилах болон мах, дайвар бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгож боловсруулах иж бүрэн, хамгийн сүүлийн үеийн мах загсаах, сэврээх зориулалтын хөргөлтийн систем бүхий
цехтэй, үйл ажиллагааг нь бүрэн электрон системээр хянах боломжтой, гадна талдаа
бохир ус цэвэрлэх, бордоо хийх байгууламжтай орчин үеийн бүхий л шаардлагыг хангасан “ААА” зэрэглэлийн үйлдвэр юм.
Энэ үйлдвэр нь европ стандартаар мал нядлах хамгийн сүүлийн үеийн загсаах, сэврээх
цехтэйгээрээ Монгол улсад анхных нь болж байгаа бөгөөд үйлдвэрийн дэргэд 300 тонн мах, дайвар бүтээгдэхүүн хөргөх, хөлдөөх, хадгалах зоорьтой, үйлдвэрийн барилгын нийт талбай нь 4122 м 2 хэмжээтэй бөгөөд үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг өндөр түвшинд хангасан ариутгалын төхөөрөмж кабин суурилуулсан.
Тус үйлдвэр нь үндсэн 5 цех 2 хэсэгтэй. Үүнд:
• Мал хүлээн авах сойх хэсэг
• Мах нядалгааны цех
• Хөргөлтийн систем бүхий мах загсаах,
сэврээх, хөлдөөх цех
• Мах ангилах боловсруулах цех
• Дотор эрхтэн дайвар бүтээгдэхүүн
боловсруулах цех
• Хаягдлаар бордоо хийх цех
• Ачилт хадгалалтын хэсэг
Үйлдвэрийг бүхэлд нь халуун хүйтнээр үлээх
агааржуулалт, хөргөлтийн систем нь байгаль
орчинд хоргүй фероноор ажиллана.

Хаяг:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, “Гацуурт Хүнс” ХХК

Утас:

(+976) 7575-1616

И-мэйл:

sales_info@gatsuurt.mn