МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН ЛАБОРАТОРИ

“Гацуурт” ХХК-ийн Хөдөө Аж Ахуйн Нэгдсэн лабораторийн “Мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори” нь 2018 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тус лаборатори нь «Монгол хүнд, эрүүл хүнс» уриаг баримтлан хүнсний аюулгүй байдлыг хангах буюу хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлагын дагуу судалгаа шинжилгээг хийж гүйцэтгэж байна.

Тус лаборатори нь Монгол улсын хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн дагуу бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнд орчин үеийн тоног төхөөрөмж дээр тулгуурлан үндэсний арга аргачлалын дагуу нян судлалын шинжилгээг хийж гүйцэтгэдэг.

Мөн хүрээлэн буй орчны дээж болох ус, хөрс, агаар зэрэгт эрүүл ахуйн шинжилгээг үндэсний арга аргачлалын дагуу хийж байна.

Цаашид тус лаборатори нь судалгаа шинжилгээгээ өргөжүүлэн хүнсний бүтээгдэхүүн дэх аюулгүй байдлын чанар хангалтыг илүү өргөн хүрээнд шинжлэх зорилгоор антибиотикийн үлдэгдэл, микотоксин илрүүлэх шинжилгээг нэвтрүүлхээр зорилго тавин ажиллаж байна.

ХАЯГ:
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, 2-р цахилгаан станцын баруун талд Гацуурт ХХК төв байр