МАЛЫН ТЭЖЭЭЛИЙН СУРГАЛТ

2015.09.29 Мэдээ, Үйл ажиллагаа Read count: 3113

Монгол –Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Франц улсын элчин сайдын яам болон Гацуурт компани хамтран малчдад малын тэжээл болон эрчимжсэн мал аж ахуйн чиглэлийн онол,дадлагын 2 өдрийн сургалтыг Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд болон Гацуурт компаний ГТМАА төвд зохион байгуулсан.Энэхүү сургалтыг Франц улсын ХАА-н салбарт 20 гаруй жил ажилласан, туршлагатай Алэн Огэ мэргэжилтэн зааж, явуулсан бөгөөд сургалтанд нийт 60 гаруй малчид, ХАА-н мэргэжилтнүүд хамрагдсан.