Өвөг дээдэс маань бидний төлөө хөдөлмөрлөсөн.

Өдгөө бид үр хойчийнхоо төлөө хөдөлмөрлөх ёстой.

Лаборатори

"Гацуурт" ХХк нь эх орныхоо эрүүл хөрсөн дээр ургасан чанартай хүнсээр ард олныг хангах бодлогын хүрээнд "Хөдөө Аж Ахуйн Нэгдсэн Лаборати"-ийг үүсгэн байгуулсан. Тус лаборатори нь Монгол улсын "Сорилтын болон шалгалт тохируулгын лаборатын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага" MNS/IOS 17025 стандартын шаардлагын дагуу чанарын удирдлагын тогтолцоог бүрдүүлэн хэрэглэгчдэд баталгаатай, чанартай үйлчилгээ үзүүлэхийг үйл ажиллагаандаа удирдлага болон ажиллаж байна. 2015 оноос эхлэн Үр тариа болон гурилын чанарын шинжилгээг хийж эхэлсэн ба Швед улсын 50 гаруй жилийн түүхтэй Perten Instruments компаний дэвшилтэд технологийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн ашиглаж байна. 2016 оноос эхлэн Хөрсний шинжилгээний лабораторийг байгуулж, газар тариалангийн хөрсөн дэх агрохими, агрофизикийн үзүүлэлтийг тодорхойлж байна. Энэхүү лаборатори нь Perkin Elmer, Skalar, Berghof, Hermle, Ohaus, Nabertherm зэрэг брэндийн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийн тоног төхөөрөмжөөр тоноглогдон үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Хаяг : Баянгол дүүрэг, 20-р хороо "Гацуурт ХХК-ийн төв байр

Утас : (+976) 9903-4112 laboratory@gatsuurt.mn

Үр тарианы лаборатори
2005он
Хөрсний шинжилгээний лаборатори
2016 он