Өвөг дээдэс маань бидний төлөө хөдөлмөрлөсөн.

Өдгөө бид үр хойчийнхоо төлөө хөдөлмөрлөх ёстой.

Жилийн эцсийн тайлангийн хурал 2016

2016.11.16 Мэдээ Уншсан тоо: 1039

Гацуурт ХХК нь 2015 оны жилийн эцсийн тайлангийн хурлаа компаний төв байрандзохион байгуулж байна. Уг хуралд нийт алба хэлтэс, салбар нэгж, охин компаниуд оролцох бөгөөд энэ жилийн тайлангийн хурлыг хоёр ээлж болгосон.Эхний ээлжийн хурал 2016 оны 11-р сарын 16-19 хооронд болно. Нэгдүгээр ээлжийн хуралд Төв компаний алба, хэлтэс, Газар тариалангийн салбарууд, Автобааз, уурхайн салбарууд тайлангаа тавих бөгөөд хурлаар төлөвлөгөө, ажлын биелэлт, үйл ажиллагааны талаар хуралдаж шийдвэрлэх болно.

Хоёр дугаар ээлжийн хуралд Гацуурт мах ХХК, Мал аж ахуй, Мал эмнэлэг, Жавхлант групп, Хүнс трейд ХХК, Стандарт ремикум ХХК, Монгол ТВ ХХК, Брикланд ХХК, Тэрэлж сүйх ХХК, Гацуурт пропортиес ХХК оролцох бөгөөд 2017 оны 02-р сарын 22-23ны хооронд болно.

Нийт тайлан тавьж буй алба хэлтэс, салбар нэгжийн удирдлага, ажилтнууддаа амжилт хүсч, улам их эрч хүчтэй ажиллахыг хүсэн ерөөе.