Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмжид нөлөөлөх нь

2019.04.08 Мэдээ Read count: 311

Гэр бүлийн харилцааг сайжруулах, эерэг харилцааны хэлбэрийг бий болгоход дэмжлэг үзүүлэх замаар ёс зүй, хандлагыг эерэг болгож, чадамжийг нэмэгдүүлэх нь эцэг эхийн боловсрол, соёлд төдийгүй хүүхдийн хүмүүжилд ихээхэн ач холбогдолтой юм. Түүнчлэн гэр бүлийн таатай харилцаа нь тэдний хөдөлмөрийн бүтээмжид эерэгээр нөлөөлдгийг олон судалгаагаар баталсан байдаг бөгөөд улмаар эерэг харилцаагаар дамжуулан ажил, амьдралаа аз жаргалтай болгох боломжтой. Тиймээс “Гацуурт” ХХК-ийн оффисын нийт ажилтнууддаа зориулан МОНГОЛ ШВЕДИЙН ХАМТЫН НИЙГЭМЛЭГЭЭС “Гэр бүлийн эерэг уур амьсгал нь ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сэдэвт сургалтыг Дэлхийн гэр бүлийн өдрийг угтан зохион байгууллаа.