Гэр ангор

2014.09.10 Мэдээ Read count: 3211

Гацуурт ХХК нь өнөө үеийн дэвшилтэт технологи бүхий Канад улсын Westeel компаний өндөр багтаамж бүхий үр тариа хадгалах савыг дотоод хэрэгцээндээ барьж, ашиглаж байгаа билээ. Гацуурт ХХК-н инженер, засварын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Сэлэнгэ аймгийн Хушаат сумын салбарт  уг савыг ахуйн буюу хүн амьдрах зориулалтаар технологийн дагуу барьсан бөгөөд гадна талаасаа дугуй хэлбэртэй харагдах нь монгол гэрийг санагдуулам юм.Одоогийн байдлаар дотор талыг бүрэн хөөсөөр цацсан бөгөөд агааржуулалтын хоолойг тавих ажил үлдсэн.Уг сууц нь барихад амар, шороо тоосны хамгаалалттай, бат бөх, олон жилийн настай, саруул уужим юм.

Диаметр нь : 8,18м, Хананы өндөр : 2,24 м, Тоононы өндөр : 4,41 м