Гурилын үйлдвэрлэл


"Гацуурт гурил" ХХК нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл хотод 2014 оноос "Жавхлант Гурил" нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
2016 онд бүтцийн өөрчлөлт хийгдсэн "Гацуурт гурил" нэртэйгээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байгаа бөгөөд дэлхийн стандартад нийцсэн техник технологийг үйлвэрлэлдээ нэвтрүүлэн, эх орныхоо хөрсөнд өөрсдийн тарьж ургуулсан гарал үүсэл нь тодорхой, шилмэл сортын буудайгаар үйлдвэрлэж байна.

Хүчин чадал Одоогийн байдлаар үйлдвэрлэлийн нэг ээлжээр өдөрт 30 тн гурил үйлдвэрлэж байна. 2017 онд үйлдвэрлэлийг 2-3 ээлж болгон нэмэгдүүлж өдрийн үйлдвэрлэлийн хэмжээг 100тн болгох зорилт тавин ажиллаж байна. Дэлхийн жишигт нийцсэн автомат удирдлага бүхий тус үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 30-35 мянган тонн улаан буудай тээрэмдэх хүчин чадалтай. Үйлдвэрийн нийт ашигтай талбай 1450 мкв үүнээс захиргааны байр 220 мкв, үйлдвэрийн байр 700 мкв, агуулах 550 мкв буюу 300 тн, үр тариа хадгалах 3000 тн багтаамжтай силос, Улаанбаатар дахь 1000 тн багтаамжтай бэлэн бүтээгдэхүүн хадгалах агуулахтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Бүтээгдэхүүний төрөл Тус үйлдвэр нь Монгол улсын стандарт MNS 0224:2009 чанарын шаардлагыг хангасан дээд БГ-055, 1-р гурил БГ-085, 3-р гурил БГ-140 болон дагалдах бүтээгдэхүүн болох тэжээлийн хивэг үйлдвэрлэж байна.

Чанарын хяналт Манай үйлдвэр нь орчин үеийн лабораторын багаж, тоног төхөөрөмж шинжилгээний багажуудаар тоноглогдсон лаборатор ажиллаж, өдрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ бүх төрлийн лабораторийн шинжилгээг хийж хүнсний хэрэгцээнд нийлүүлж байна. Үйлдвэрийн нэг хэсэг болох сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий лабораторит бүх төрлийн шинжилгээг хийж чанарын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.