Гацуурт Хүнс ХХК нь шилдэг татвар төлөгч шагналын эзэн боллоо.

2016.05.10 Мэдээ, Үйл ажиллагаа Read count: 983

Монголын татварын ерөнхий газраас "Гацуурт" ХХК-ийн салбар нэгж болох "Гацуурт Хүнс" ХХК-г монгол улсын татварын хууль, тогтоомжийг шударгаар сахиж, улс эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлэн 2015 оны “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуй нэгжээр шалгаруулан “Гааль, татварын албаны дээд шагнал” цол, батламжаар шагнасан байна. Уг шагналыг Сэлэнгэ аймгийн Татварын газар, хэлтсийн дарга Ш.Отгонбаяр хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн байна.

"Гацуурт Хүнс" ХХК-ийн хамт олондоо цаашдын ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.