“ГАЦУУРТ” ХХК MONGOLIA MINING 2019 EXPO ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

2019.04.12 Мэдээ Read count: 2938

Mongolia Mining 2019 олон улсын уул уурхайн үзэсгэлэн 2019 оны 04 сарын 10-12-ны өдрүүдэд Буянт Ухаа спортын ордны дотор танхим болон гадна талбайд зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэнгийн үеэр дэлхийн 20 орны 180 гаруй компаниуд уул уурхайн хүнд даацын төнөг төхөөрөмж, машин механизм, сэлбэг хэрэгслийг танд танилцуулна.

Жил бүр зохион байгуулагддаг Mongolia Mining and Oil Expo үзэсгэлэнд “Гацуурт” ХХК, “Брикланд” ХХК хамтран оролцож байна. “Гацуурт” ХХК нь газар тариалан, уул уурхайн хүнд даацын автомашины дугуй үйлдвэрлэгч Энэтхэг улсын Balkrishna Industries Limited (BKT), Хятад улсын Techking Tires Ltd, ремень үйлдвэрлэгч Энэтхэг улсын PIX Transmission Ltd болон бусад хамтран ажиллагч байгууллагуудынхаа бүтээгдэхүүнииг хэрэглэгчиддээ санал болгон оролцож байна.

Mongolia Mining 2019 expo үзэсгэлэнгийн А6 павилонд зочилж “Гацуурт” ХХК-ийн нийлүүлдэг дэлхийд тэргүүлэгч компанийн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл, чанар, үнийн саналтай танилцахыг урьж байна.