“ГАЦУУРТ” ХХК УРГАЦЫН БАЯРАА ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2019.11.19 Мэдээ Read count: 4376

2019 он “Гацуурт” ХХК-ийн хувьд үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой, Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариалангийн салбар үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ой давхацсан онцгой жил болж байна.

Манай компанийн газар тариалангийн салбарын түүхэнд оруулсан хувь нэмэр, нийгэмд үзүүлж буй үр нөлөө, шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, нийгмийн хариуцлага зэрэг нь тус салбарын түүхэнд үнэтэй байр суурь эзэлж салбартаа тэргүүлэгч компани болох үндсэн алхам байдаг билээ.

“Гацуурт” ХХК нь энэ түүхэн ойн жил “Ургацын баяр”-аа ГТМАА-н төв салбар болох Сайхантолгой салбартаа 2019 оны 11-р сарын 16-ны өдөр 200 гаруй ажилтнуудын хүрээнд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Баярын үйл ажиллагааны үеэр “Гацуурт” ХХК-ийн Монголдоо тэргүүлсэн анхдагч 10 үйл явдал, Атарын 60 жилийн ойд зориулан бэлтгэсэн богино хэмжээний баримтат нэвтрүүлгийг нийт ажилтнууддаа толилууллаа.

Энэ өдрийн хамгийн онцлох хэсэг болох “Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбатын үг, МУГЖ Д.Отгонбаярын ая “Амуу тариа” дууг МУСТА С.Баттулга анхны тайзан дээр амилуулан дуулсан нь гэнэтийн бэлэг байлаа.

Мөн газар тариалангийн салбарт 43 дахь жилдээ сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж, залуу хойч үедээ үлгэр дуурайлал, ажлын түүчээ болсон ахмад техникч Д.Жаргалд хүндэтгэл үзүүлж “Хүндэт өргөмжлөл” 2 сая төгрөг, нэг өрөө орон сууцаар шагналаа. Түүний компанид төдийгүй Монгол улсад оруулсан хөдөлмөрийн үнэ цэнийг бид мартах учиргүй юм.

Цаашлаад хариуцсан ажилдаа сэтгэл гаргаж хариуцлагатай, амжилттай ажиллаж буй шилдэг ажилтнуудад шагналын хур өргөн дэлгэр буулаа.

  • Монголын залуучуудын холбооны шагналаар 12 ажилтан,
  • Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын шагналаар 1 ажилтан,
  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын нэрэмжит шагналаар 2 ажилтан
  • Харьяа яам /ЗТХЯ, СЯ, ХХААХҮЯ/-дын шагналаар 14 ажилтан

Компанийн шилдэг хамт олон шагналаар:

  • Ерөнхий механик Г.Баттөгс ахлагчтай Хөдөө аж ахуйн техникийн хэсгийн хамт олон
  • Ахлах агрономич А.Саранцэцэг, механик Б.Энхбаатар ахлагчтай Үр цэвэрлэх үйлдвэр, хатаагч, Ачиж буулгах системийн хамт олон
  • Нягтлан бодогч Ж.Оюундалай ахлагчтай 2019 оны хамгийн өндөр ургац авсан Зэлтэр салбарын хамт олныг тус тус өргөмжлөл, мөнгөн шагнал
  • “Тэрэлж Сүйх” зочид буудалд амрах эрхийн бичгээр “Гацуурт Мах” ХХК-ийн хамт олон
    • Компанийн нэрэмжит шагналаар 1 ажилтан

    Тус баярт харилцагч байгууллагын төлөөлөгч, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын засаг дарга М.Зориг, ИТХ-ын дарга Д.Нацаг бусад төлөөлөгч нар хүрэлцэн ирж бид бүхний баярыг хуваалцсан юм.