​“ГАЦУУРТ” ХХК-ИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН

2018.11.14 Мэдээ Read count: 1834

Бүхэл үрийн гурил хүний эрүүл мэндэд ач тусаа өгсөөр байгаа нь хэрэглэгчдийн хэрэгцээг нэмэгдүүлж байгаа билээ.

“Гацуурт” ХХК нь өөрсдийн тарьж ургуулсан хатуу, зөөлөн улаанбуудай болон бусад бүх төрлийн таримлаар “Бүхэл үрийн гурил” бэлтгэн нийлүүлэхээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд “Бүхэл үрийн гурилын цех” ашиглалтанд орууллаа. Энэхүү цехийн тээрэм нь чулуун болон бул тээрмийг халсан хамгийн сүүлийн үеийн технологиор будааг хэрчиж ямар ч тоосгүй орчинд гурил үйлдвэрлэдгээрээ онцлог юм. Мөн үйлдвэрийн удирдлага нь цахим сүлжээнд холбогдож алсаах хянах, удирдах боломжтойгоороо давуу талтай бөгөөд ажлын бүтээмжийг нэмэгдүүлсэн, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн систем болж байна.

Бид бүхэл үрийн гурилыг хэрэглэгчийн захиалгын дагуу их, бага хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой боллоо.