Гацуурт” ХХК-ийн Хөдөө Аж Ахуйн Нэгдсэн Лаборатори Монгол улсын Стандарт хэмжил зүйн газраас итгэмжлэгдлээ
“Гацуурт” ХХК нь Хөдөө Аж Ахуйн Нэгдсэн Лаборатори нь 2015 онд байгуулагдсан бөгөөд “Үрийн чанар хорио цээрийн лаборатори”, “Хөрсний шинжилгээний лаборатори”, “Мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори” гэсэн 3 лабораторитой.
Тус нэгдсэн лаборатори нь 2018 онд “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” MNS ISO/IEC 17025:2007 стандартын дагуу итгэжлэгдэж байгаа бөгөөд итгэмжлэлийн хүрээнд хөрсний цогц шинжилгээ, усны бүрэн шинжилгээ, бордоо болон малын тэжээлийн шинжилгээ, үр тарианы чанар болон хорио цээрийн шинжилгээг тус тус хийж байна.
НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ:
- Хөрсний экологийн үнэлгээ
- Газар тариалангийн талбайн мониторинг судалгаа
- Агрономичийн болон хөрсний талбайн шинжилгээний багаж хэрэгсэл ханган нийлүүлэх
- Талбайн цаг уурын станцын худалдаа, суурилуулалт
- Үр тарианы чийг хэмжигч, дээж авагч хэрэгсэл ханган нийлүүлэх
- Хөрсний шинжилгээний цогц үйлчилгээ
- Хөрс хамгаалах болон сайжруулах судалгаа зөвлөмж өгөх
Бидний баталгаажуулсан хариунд Та итгэлтэй байж болно.
Хаяг: Улаанбаатар хот, БГД, 20-р хороо, Гацуурт ХХК төв байр
Утас: 99034112, 88002934