​“Гацуурт” ХХК-ийн ургац хураалтын ажил 84 хувьтай байна

2018.10.19 Мэдээ Read count: 3144


Аравдугаар сарын 17-ны байдлаар 46.9 мянган га-аас хадлан хадаж, нийт 234.6 мянган га-гаас 310.3 мянган тонн үр тариа, 12.6 мянган га-гаас 159.6 мянган тонн төмс, 7.9 мянган га-гаас 90.3 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Энэ нь үр тарианы 70 орчим хувь, төмсний 97 хувь, хүнсний ногооны 96 хувь, тэжээлийн 61 хувь, тосны ургамлын 42 хувийг хураан аваад байгаа үзүүлэлт юм. Улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 73 хувьтай байна гэж Улсын штабаас мэдээлсэн байна.

“Гацуурт” ХХК нь 2018 онд 50,000 га талбайд улаан буудай, рапс, овъёос, арвай, малын тэжээл, хүнсний ногоо тариалснаас одоогийн байдлаар төмс, хүнсний ногооны хураалт дууссан, үр тариан ургац хураалт 84 хувьтай явагдаж байна.