​"ГАЦУУРТ" ХХК-ИЙН НИЙТ АЖИЛТНУУДЫН "ЗУНЫ ЗУГААЛГА-2018" БОЛЛОО

2018.08.28 Мэдээ Read count: 3274


Гацуурт ХХК-ийн төв байрны ажилтнуудын зуны ээлжит зугаалга 8 дугаар сарын 18,19-ний өдрүүдэд Сөгнөгөрийн амралтанд байрлаж, нар хур тэгширсэн байгалийн сайханд хамт олонтойгоо амарч, урьдчилан төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулагдлаа.

Ажилтнууд маань хамт олноороо ижил хувцсаар жигдэрч, уралдаан тэмцээнд бие биедээ дэмжин идэвхитэй оролцож, зохион байгуулах багийн зүгээс өгсөн дүрмийг баримталж, хамт олноо хүндэтгэн, хувийн соёлтой, зөрчилгүй, хамт олонч байсан нийт ажилтнууддаа талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.